Хэлмэгдсэн марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-19 08:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Чингис хааны мэндэлсний 800 жилд зориулсан маркийг 1962 оны 7 дугаар сарын 20-нд гүйлгээнд гаргажээ. 

 

Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж удирдсан эзэн Богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэхээр хэвлэж гаргасан 4 ширхэг маркийг "хэлмэгдүүлжээ". Энэхүү сери маркийг тухайн үедээ Төв шууданд гаргасан даруйдаа 3 хоног худалджээ. Шуудангийн марк нь үнэт цаас учир устгагдсангүй, харин Монголбанк ардчилал өрнөсөн 1990 он хүртэл хадгалсан байна. Иймээс 1990 онд дахин олон нийтийн хүртээл болсныг тэмдэглэн маркан дээр засвар хийжээ.


Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна. 

相关新闻