Монголын шигшээ багийн өмсгөлийг “Жерси Зоне” дэлгүүрт худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-23 16:09:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн спортын хэрэглэгдэхүүнээр дагнан худалдаа үйлчилгээ явуулдаг “Жерси Зоне” дэлгүүрт Монголын шигшээ багийн эзэн болон зочин өмсгөлүүдийг худалдаанд гаргажээ.


Үндэсний үйлдвэрлэгч “TG Sport” брендийн уралсан өмсгөлийг 65 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой бөгөөд размерийн хувьд S, M, L, XL, XXL, XXXL гэсэн сонголттой байгаа аж. “Жерси Зоне” спорт дэлгүүр нь “Peace Mall” худалдааны төвийн зургаан давхарт байрладаг юм.

Үндэсний шигшээ баг олон улсын тоглолтод оролцоход шигшээ багийнхаа өмсгөлөөр өнгө алаглан гоёж, уухайн түрлэгээрээ дэмжихийг МХБХ болон спорт дэлгүүрийн хамт олон уриаллаа.



相关新闻