Буудлагын тэмцээнд Зэвсэгт хүчний 015 дугаар анги тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалах их сургууль (БХИС) үүсч байгуулагдсаны 94 жил, Ерөнхий цэргийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 94, Ерөнхий цэргийн тэнхим байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ЦНДС-ийн Галын бэлтгэлийн тэнхимийн анхны дарга, дэд хурандаа С.Цэрэнсодном агсаны нэрэмжит "Мэргэн буудагч-2015" тэмцээн ёсдүгээр сарын 29-нд Зэвсэгт хүчний 311 дугаар ангийн "Хужирбулан" буудлагын талбайд боллоо.
Тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 28 баг тамирчид 6 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорилоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн тэргүүн ахлагч Д.Амгаланбаатар ахлагчтай баг тамирчид, 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд хурандаа Г.Цогбадрах ахлагчтай баг тамирчид, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хошууч Б.Мөнхтүшиг ахлагчтай баг тамирчид эзэллээ.
Харин мэргэн буудагчийн винтов СВД-ийн төрөлд 1 дүгээр байрыг Цэргийн нэгдсэн сургуулийн дэслэгч С.Мөнхсаруул, 2 дугаар байрыг БХИС-ийн дэд хурандаа Э.Нацагдорж, 3 дугаар байрыг ЦЕГ-ын цагдаагийн ахмад Х.Булгантамир эзлэв.
Гар буу ПМ-ийн эрэгтэйчүүдийн төрөлд 1 дүгээр байрыг БХИС-ийн дэд хурандаа Б.Энхзоргол, 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэд хурандаа Ж.Намсрай, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хошууч Н.Даваатогтох орсон юм.
Эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад У.Олоннаст, 2 дугаар байрыг Цэргийн нэгдсэн сургуулийн хошууч Н.Болормаа, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч Ч.Хишигсүрэн нар тус тус эзэллээ.
注释