Дэд хурандаа Б.Энхболд, Г.Галбадрах нарт хурандаа цол олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн
хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласны 97, Орчин цагийн Зэвсэгт хүчний
100 жилийн ойг тохиолдуулан албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгожээ.
ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн
албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн
хурандаа цол олгов. Тодруулбал Сэлэнгэ
аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Энхболд, Сэлэнгэ аймгийн
Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч,
дэд хурандаа Г.Галбадрах нарт энэхүү хурандаа
цолг олгожээ.