Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан түр завсарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр өдрийн 11 цагт эхлэх байсан боловч, олонхи болсон МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид завсарлага авч үдээс хойш 15 цагт эхэллээ.
Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн дүн, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, зохион байгуулалтын асуудлыг тус тус хэлэлцэх юм.
Анхдугаар хуралдаанд аймгийн Сонгуулийн хорооны дарга Н.Бөхболд 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуулийн дүнг танилцуулж, хуралдаан даргалагчаар 41 төлөөлөгчөөс хамгийн ахмад нь болох төлөөлөгч Ш.Батсүхийг сонголоо.
Анхдугаар хуралдаан даргалагч Ш.Батсүх Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн бүрэн эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.
Аймгийн ИТХ-д МАН бүлгийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганзориг, дэд даргаар Ч.Уранчимэг, АН-ын бүлгийн даргаараймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Чинбат, дэд даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батэнэрэл, Н.Энмандах нар ажиллахаар болсон тогтоолыг хурал даргалагчид өргөн барив.
Хэлэлцэх асуудлын дарааллын аймгийн ИТХ-ын дарга сонгох дагуу зохион байгуулалтын асуудалд МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг Анхдугаар хуралдааны дэгийн 4 дэх заалтад 2 цаг тутам завсарлана гэдгийг 10 хоног хүртэл гэж өөрчлөхийг санал болгож, олонхи болсон тус нам 1 цагийн завсарлага авлаа.
А.Бямбасүрэн