А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” -ээр тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаас оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ.
Тэрбээр үндэсний өв соёл уран нугаралтын үзүүлбэр толилуулсан байна. “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ.
Энэ жил 70 дахь удаагаа зохион байгуулж буй Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд энэ сарын 16-нд болно.