Хяналтын тооллогыг 5 чиглэлд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-16 13:34:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг аймгийн таван чиглэлд хийж, мал тооллогын комисс, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд бүхий 20 орчим тоологч сумдад ажиллаж байна.

Тус аймгийн 5 суманд шүлхий өвчин гарсан учраас өвчлөл бүртгэгдсэн багийн малчидтай утсаар холбогдон мэдээллийг авч цахимаар тоолж байгаа юм. Өвчлөл намжсаны дараа малыг нүдээр үзэн тоолж, малчнаар гарын үсэг зуруулна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллогод 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тус аймаг өнгөрсөн онд  5500553 толгой мал тоолуулж  улсад тэргүүлсэн. Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814 толгой хонь, 2102847 толгой ямаа тоолуулсан юм.   

 

相关新闻