Олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа зохион байгуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой
комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл
байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, он дуусах хүртэлх
хугацаанд олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа зохион байгуулахгүй
байхаар шийдвэрлэлээ.
Тус хуралдааны эхэнд сум, орон нутагт төр захиргааны ажил хэрхэн өрнөж байгаа. Мөн хүн, малын халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, бодлого шийдвэрийн хэрэгжилт. Түүнчлэн сумын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан хийхээр төлөвлөсөн ажлуудыг шалган, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх зорилгоор нийт суманд ажилласан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон байна.
Ажлын
хэсгүүд орон нутгийн
удирдлагуудын ажилдаа хандаж байгаа хандлага, салбар дундын уялдаа холбоо,
ажлын гүйцэтгэлийг сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэжээ. Иймээс аймгийн Онцгой
комиссын дарга Н.Лхагвадорж сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга
нарыг ажилдаа хариуцлагатай, үр дүнтэй ажиллахыг онцгойлон анхааруулсан байна. Мөн сумдын Засаг дарга нарт хүн, малын халдварт өвчлөлийн эсрэг авч хэрэгжүүлэх ажлаа оновчтой, зөв зохион байгуулалттайгаар гүйцэтгэн, хяналт шалгалтыг
эрчимжүүлэн үр дүнтэй ажиллахыг даалгажээ.