НӨАТ-ын ээлжит сугалаагаар 7 мянга 685 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-18 09:57:32

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр болж, 7 мянга 685 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 100 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 3 иргэн 20 сая төгрөг хожлоо. Мөн 9 азтан тус бүр 4 сая төгрөг, 69 хүн тус бүр 500 мянган төгрөг, 696 азтан 100 мянган төгрөг хожсон бол 6 мянга 908 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Энэ удаагийн сугаалаа нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших 13 дахь тохирол юм. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 37 мянга 98 цэгээр дамжуулан НӨАТ-ын урамшуулал, сугалааны нийт 9 сая 278 мянга 280 баримт хэвлэсэн байна.

Ч.Ариунболд

相关新闻