Сайхандулаан сумын нутагт алт илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:59:57

Одоогоос арваад хоногийн өмнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт алтны орд газар илэрчээ.Сумын төвөөс зүүн хойш хоёр км газарт  одоо  60 гаруй иргэн гар аргаар алт ухаж  байна.

Гар аргаар алт олборлож буй иргэдийн үйл ажиллагааг  хууль зүйн  хүрээнд зохицуулахад хүндрэлтэй байгаа хэдий ч тус  сумын  эрх бүхий байгууллага   алтны орд газарт зөвхөн  сумын иргэдийг  ажиллуулах, иргэн бүрээс сар бүр 53000 мянган төгрөгийн хураамж авах тухай шийдвэр гаргасан аж.

Нинжа нар өдөрт дунджаар 50-100 мянган төгрөгийн орлоготой ажилладаг байна.  Харин тус газарт хэдий хэмжээний алтны нөөц байгаа, цаашлаад  байгалийн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай төлөвлөгөө  тодорхойгүй байгаа юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻
注释