Шүлхий өвчний голомт бүхий сумдын хөдөлгөөнийг хязгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-28 16:14:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 16 сумын нутагт малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн сумдын нутгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа тухай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэв.

Манай аймгийн 24 сумаас 16 сумын 20 багт малын шүлхий өвчин гарсан нь батлагдаад байна. Шүлхий өвчин нь цаашид хурдацтайгаар тархаж, ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй байна. Мөн шүлхий өвчний тархалтын ихэнх нь автомашин техник, хүний хөл хөдөлгөөнөөр эрүүл бүсэд тархсан судалгаатай байгаа. Тус бүс нутгуудад хөдөлгөөний хязгаарлалтыг хийж, голомтыг даруй хугацаанд таслан зогсоох үүргийг Улсын Онцгой комисс, Улсын нэгдсэн Шуурхай штабаас өгсөн. Тиймээс шүлхий өвчний голомт бүхий нутаг дэвсгэрээс Хүн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнээс бусад бүх хөдөлгөөнийг 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хязгаарлаж байна. Мөн эдгээр бүс нутгуудад олон нийтийг хамарсан үйл ажиллагааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн гэв. 

相关新闻