Нийслэлд өчигдөр 213 иргэнийг вакцинд хамруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр "КОВИД 19"-ийн вакцины I тунд 5, II тунд 18, III тунд 87, IV тунд 103, нийт 213 иргэнийг дархлаажууллаа.
Иргэдийг вакцинжуулж эхэлснээс хойш
Улаанбаатар хотын нийт хүн амын
I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72, III тунгийн хамралт 52.4, нэмэлт
IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны
68.556 (77.1 хувь), 16-17 насны 27.044 (79.8 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн
тунд хамрагдсаныг УОК-ын Шуурхай
штаб мэдээллээ.