Идэр сумын номын сан малчдад явуулын номын үйлчилгээг үзүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-02-07 17:48:28

Завхан/МОНЦАМЭ/. Идэр сумын соёлын төвийн дэргэдэх номын сан жилд 810 гаруй уншигчдад явуулын болон картаар ном хэвлэлээр үйлчилж байна.

Тус номын сан 5466 ширхэг номын фондтой бөгөөд жилд 160-300 орчим номыг хандиваар болон төсвийн хөрөнгөөр цуглуулж фондоо баяжуулж байна. Тус сумын Соёлын төвөөс жил бүр ном уншлагын болон номтой холбоотой олон нийтийн үйл ажиллагааг насны онцлогт тохируулан явуулдаг байна. Харин цар тахлын үед буюу сүүлийн хоёр жил номын үйлчилгээг явуулын болгож, иргэдэд номын сангийн үйлчилгээг тасралтгүй хүргэжээ. Харин зуны дэлгэр цагт соёлын төвөөс малчид болон иргэдэд соёлын цогц явуулын үйлчилгээг явуулдаг бөгөөд энэ үеэр малчдад картаар болон шинэ номын өргөтгөсөн худалдааг аймгийн Боролдой номын дэлгүүртэй хамтран явуулж хэвшжээ.

Цар тахлын үед хамгийн олон номтой гэр бүлийн номын сан, хамгийн олон ном уншиж тэмдэглэл хөтөлсөн иргэн, хүүхэд гэхчлэн цахим уралдаануудыг явуулж, 130 гаруй иргэн оролцсон байна гэж Идэр сумын Соёлын төвөөс мэдээлэв. Ташрамд, Идэр сумын Соёлын төвийн дэргэдэх орон нутаг судлах танхим нь 95 дэсийн 630 ширхэг үзмэртэй. Жилд 300 гаруй хүнд хүрч үйлчилдэг байна. 


相关新闻