Сумын ЭМТ нэн шаардлагатай байсан төхөөрөмжөө хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-08 00:08:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЭМТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, суурин компьютеруудыг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын ЭМЯ салбарын үйл ажиллагааг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг байх зарчимд шилжээд байгаа. Энэхүү шинэчлэлийн хүрээнд салбар яам эрүүл мэндийн бүх салбарыг иж бүрэн цахим хэрэгслээр хангах ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эхлүүлжээ. Өмнө нь Сэлэнгэ аймагт хуваарилсан бүх техник хэрэгслүүд зохих газартаа хүрсэн байна. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өгөхөөр хүлээгдэж байсан хуваарьт эд зүйлсийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ч.Ундрам тойрогтоо ажиллах үеэрээ хүлээлгэн өгчээ.  

Түшиг сумын Эрүүл мэндийн төвийн хувьд сумынхаа 527 өрхийн 1700 гаруй иргэд болох малчид, тариаланчид, хилийн заставын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг аж. Эрүүл мэндийн салбар цахим системд шилжиж байгаа энэ цаг үед компьютер нэн шаардлагатай байгаа хэмээн тус төвийн эмч, сувилагч нар ярьж байв.  

相关新闻