Тогтвортой хэрэглээ, ногоон технологийг бизнест нэвтрүүлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-10 16:07:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Европын холбооны Switchasia” хөтөлбөрөөс өнөөдөр ЖДҮ эрхлэгч нарт зориулсан “Эргэлтийн эдийн засаг, ногоон нэмүү өртгийн сүлжээ” сэдэвт сургалт уулзалтыг цахимаар зохион байгуулав.  


Европын холбооны Switchasia” хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн бүрэлдэхүүн хэсэг нь тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маягийн үндсэн зарчимд нийцсэн үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлдэг юм. Эдгээр үйл ажиллагааны нэг чиглэл нь жижиг, дунд бизнесийг ногооруулахад дэмжих, ЖДҮ болон бичил бизнес эрхлэгчдэд мэдлэг олгох, сургалт явуулах замаар сайн туршлагыг бизнес эрхлэгчдэд болон шийдвэр гаргагчдад түгээн дэлгэрүүлэх, ААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. 



Европын холбооны “Свич Ази” хөтөлбөрөөс ногоон технологи танилцуулав.










Өнөөдрийн уулзалт сургалт нь ЖДҮ эрхлэгч нарт эргэлтийн эдийн засаг, нөөцийн менежмент, дахин боловсруулалт, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, эко инновац болон цэвэр технологи зэрэг сэдвийг хөндөв. Тодруулбал, Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл (ТХҮ)-ийг үйл ажиллагааг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд дэмжин мэдлэг олгож, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байв. Сургалтаар үндсэн шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл, Монгол Улсад нутагшуулж болохуйц сайн туршлага, гол санааг тусгав.



Ногоон технологи нэвтрүүлж буй ААН, компанийн төлөөлөл, эрдэмтэн судлаач багш нар оролцсон сургалт уулзалтаар тухайлбал, барилгын дулаалгын материалын байгаль орчинд гүйцэтгэх нөхцөл байдлыг тодорхойлж байв. “Ногоон нэмүү өртгийн сүлжээ”, “Ногоон бүтээгдэхүүн”-ий талаарх ойлголт, “Ногоон технологи ба ногоон зээл” зэрэг сэдвийг хөндлөө.

Уулзалт сургалтад Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл (ТХҮ)-ийн үндэсний зөвлөх доктор Б.Эрдэнэчимэг, үндэсний зохицуулагч М.Тулга, олон улсын зөвлөх Б.Бауэр, “Switchasia” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг, хөтөлбөрийн дарга З.Фадеева нар оролцож мэдээлэл, зөвлөгөө өгөв. 








相关新闻