Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх өдрүүдэд шөнөдөө 31-36 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-10 18:04:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 11-15-ны хооронд тус аймгийн нутгаар хүйтрэхийг анхаарууллаа. Тодруулбал Орхон, Сэлэнгэ, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн бусад сумын нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2 дугаар сарын 10-ны 20.00 цагаас 11-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

2 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

相关新闻