Аймгийн удирдлагын багаас ажлын хэсэг гарган сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-10 18:05:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын удирдлагын багаас гарсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна. Тус ажлын хэсэг энэ сарын 9-11-ний өдрүүдэд ажиллаж, сумдын төр төсвийн байгууллагууд, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг Сайхан суманд, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын хэсэг Баруунбүрэн суманд, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан ажлын хэсэг Орхон суманд тус тус ажиллаж байна. Цаашид аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд аймгийн бусад сум, тосгодод ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх ажээ. 



相关新闻