Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-14 20:28:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны мэдээллээр сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд нийт 60 эерэг тохиолдол батлагдсан байна. Өмнөх өдрүүдтэй харьцуулбал энэ тоо нь тус аймагт халдварын тохиолдол буурч байгааг харуулж байгаа ажээ.

Сэлэнгэ аймагт батлагдсан 60 тохиолдлыг сумдаар задалж үзэхэд аймгийн төв Сүхбаатарт 3 гарсан бол Ерөө суманд 16, Мандалд 12, үлдсэн нь бусад суманд бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 15 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Мөн гэрээр, өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 99 тохиолдол эдгэрчээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн 6 эмнэлгийн ковидын 9 тасагт 162 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна. Харин энэ хугацаанд 12 хүн эмнэлэгт нэмж хэвтсэн байна. Мөн 12 хүн, гэрийн эмчилгээнд, 23 сум, тосгонд 708 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Гэрийн эмчилгээнд шинээр 40 хүн нэмэгджээ.

Батлагдсан тохиолдлоос жирэмсэн 14, 0-17 насны 35 хүүхэд, маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 37, хөнгөн 122 тохиолдол эмчлүүлж байна.

相关新闻