Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж соёлтой оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-14 21:53:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сургууль орчмын бүсэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хичээл эхэлж байгаатай холбогдуулан хариуцсан нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд замын хөдөлгөөний дүрмийг сахиулах ажлыг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналт шалгалтыг явуулж байгаа аж. Мөн иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай санамж, сэрэмжлүүлэг тараан өгч, эцэг, эхийн эргүүлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.

Мөн жолооч нарт хандаж сургуулийн орчинд хөдөлгөөнд оролцохдоо тогтоосон хурдыг баримтлан, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, соёлтой оролцохыг уриаллаа. 



相关新闻