Д.Цогтбаатар:Хамт олны биенээ гэх сэтгэл л яг хэвээрээ он цагийн уртад хадгалагдан үлддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-15 22:20:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Дөчөөд жилийн өмнөх шугам тоноглол, дэд станцыг одоогийнхтой харьцуулах шаардлагагүй олон зүйлс өөрчлөгдсөн. Гэвч хамт олны маань биенээ гэх сэтгэл л яг хэвээрээ он цагийн уртад хадгалагдан үлдсэн байна” хэмээн ярих эрхмийг Дагвадоржийн Цогтбаатар гэх. Тэрээр цэргийн албаа дөнгөж хаасан шавилхан залуу 1984 оны өвөл тухайн үеийн ДСЦШСГ-ын Сүхбаатар салбарын Цагааннуур хэсэгт монтёроор ажилд орж байжээ. Тухайн  үедээ мэргэжил эзэмшиж амжаагүй байсан тул байгууллагаас нь түүнийг Түлш эрчим хүчний сургуульд цахилгаан ашиглалтын монтёр мэргэжлээр суралцуулсан байна. 1985 онд Цахилгаан ашиглалтын 4-р зэрэгтэй монтёр Д.Цогтбаатар сургуулиа амжилттай суралцан төгсөөд Цагааннуур хэсэгтээ байцаагч н.Баасанжавын хамт ажлын гараагаа эхэлсэн аж. Тэр цаг мөчөөс хойш 38 жил өнгөрчээ. Энэ хугацаанд сайн хань, сайхан хүү охинтой болж амьдрал нь дэлгэрч, ажил хөдөлмөр ундарсан он жилүүдийг үдсээр. Д.Цогтбаатар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, төр засгийнхаа дэмжлэгээр суралцаж, олж авсан боломжийг алдалгүй чадварлаг сайн цахилгаанчин болжээ. Мөн ажлынхаа хажуугаар үндэсний их спортод хүчээ сорьж Шагайн харвааны Улсын Дархан мэргэн гэх цол гуншин ч нэмж чадсан байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур хэсгийн Ашиглалт борлуулалтын техникч Д.Цогтбаатар хэмээх энгийн эгэл эрхэм олон ч уралдаануудад цэц мэргэнээ сорьж, амжилтын түүхээ бүтээж, Монгол Улсын дархан мэргэн хэмээх алдрын оргилд хүрчээ. Жирийн нэгэн эгэлхэн цахилгаанчны амьдралын түүхийг товчхон сөхөхөд ийм буюу.  


相关新闻