Өнөө шөнө ихэнх нутгаар цас орж, шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар өнөө шөнө цас орж, зөөлөн
цасан шуурга шуурахыг УЦУОША-наас анхаарууллаа.
Энэ сарын 16-ны өдрийн 20.00
цагаас 2 дугаар сарын 17-ны өдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд
6-11 метр. Шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Сүхбаатар
хот орчмоор үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө
22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
2 дугаар сарын 18-22-ныг
хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 20-нд зарим сумын нутгаар
цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33
градус, өдөртөө 18-23 градус, бусад сумын нутгаар шөнөдөө 22-27 градус,
өдөртөө 17-22 градус хүйтэн байна.
22-ноос нийт нутгаар дулаарна.