Их аварга М.Даваажаргал озэки Г.Ган-Эрдэнэд унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-22 12:20:34

Мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд унаснаар тэрүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ.

Нагоя хотноо болж зуны башёгийн энэ өдрийн барилдаанд 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато нар өрсөлдөгчөө давснаар башёг 10 даваа, 2 унаатайгаар башёг тэргүүлж байгаа тэд өнөөдөр хоорондоо барилдахаар оноолт таарсан.

Манай бөхчүүдээс Маэгашира Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар 50 хувийн амжилтаа үзүүлсэн бол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн оноолтыг сонирхуулбал, Ёкозүна Хакүхо /9-3/ - Озэки Гоэйдо /7-5/, Ёкозүна Харүмафүжи /10-2/ - озэки Кисэносато/10-2/, Озэки Тэрүнофүжи /7-5/ - Маэгашира-5 Шёодай /8-4/ нар тус тус барилдана.

Д.Өлзий

相关新闻