Эхний шатны яаралтай мэс заслын тусламжийг нярайд үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-18 20:22:05

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон төрөлхийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хөгжлийн гажигтай нярайд эхний шатны яаралтай мэс заслын тусламжийг үзүүлжээ.

Ингэхдээ телемедицин ашиглан ЭХЭМҮТ-ийн хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдон амжилттай хийсэн байна. Дээрх яаралтай мэс ажилбарыг мэс заслын багийн бүрэлдэхүүн мэс заслын эмч М.Бямбацогт, мэдээгүйжүүлгийн эмч О.Ганзориг, нярайн эмч С.Наранзул, мэс заслын сувилагч Д.Болортуяа, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын үйлчлэгч Р.Сэлэнгэ нар амжилттай гүйцэтгэжээ. 



相关新闻