Спорт цогцолборууд нэгдэж иргэдэдээ үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас зарласан
“Илүүдэл
жингүй-Эртэч Монгол” аянд Сэлэнгэ аймгийн
Биеийн тамир
спортын газар, Усан бассейн, Цагааннуур, Алтанбулаг, Сайхан, Баянгол сум,
Дулаанхаан тосгоны спорт цогцолборууд нэгдэн
ажилласан байна.
Дээрх байгууллагууд нэгдсэнээр
үр дүнтэй ажиллаж, аян эхэлсэн эхний хоёр өдрийн хугацаанд нийт 15-66 насны
290 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ.
Аянд нэгдэж, идэвхтэй оролцон дасгал хөдөлгөөнөөр хичээллэж буй иргэдэдээ талархал илэрхийлэн, илүү их амжилт гаргахыг тус байгууллагуудын зүгээс хүслээ.

