Сүүлийн 24 цагт 26 эерэг тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-19 17:18:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 26 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 26881 боллоо. Эдгээр батлагдсан нийт тохиолдлоос жирэмсэн тав, 0-17 насны 24 хүүхэд, маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 22, хөнгөн 74 тохиолдол эмчлүүлж байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдлыг сумдаар задлахад аймгийн төв Сүхбаатарт 4, Мандал 7, Сайхан суманд 4, Хэрх, Дулаанхаан тосгонд тус бүр хоёр, Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал сумын Түнхэл, Орхонтуул сумын Рашаант, Сант, Шаамар суманд нэг тус тус батлагджээ.

Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 25 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 85 тохиолдол эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн 6 эмнэлгийн ковидын 9 тасагт 98 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ өдөр эмнэлэгт нэмж хэвтсэн 15, гэрийн эмчилгээнд 23 сум, тосгонд 502 хүн өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 32 хүн нэмэгдлээ гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын албанаас мэдээллээ.

 

相关新闻