Төрийн албан хаагчдад зориулан байр барьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-22 15:30:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаагаа явуулж буй "Тайгын саарал чоно", "Хүдэр амжаа" компаниуд "Төрийн албан хаагчдад зориулсан байр"-ыг шинээр барьж албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Дээрх компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хүдэр сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр энэхүү 12х10 харьцаатай, 120м2 хэмжээтэй гурван айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн байна. Энэ нь алслагдсан буйдхан суманд ажиллаж буй Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн өгч буй томоохон дэмжлэг ажээ.



相关新闻