"Тэрбум мод Сэлэнгэ аймагт" зөвлөгөөнийг энэ сарын 25-нд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд "Тэрбум мод Сэлэнгэ аймагт" зөвлөгөөнийг энэ сарын 25-нд зохион байгуулна.
Аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас хамтран зохион
байгуулах зөвлөгөөний үеэр модны тарьц, суулгац, үр бордоо, багаж, тоног
төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг гаргана гэж зохион
байгуулагчид хэллээ. Үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн АДБ-ийн
“Сэлэнгийн долгио” чуулгын байранд
болох юм.