Шаамар сумын ЗДТГ-ын албан хаагчид “Гэрийн дүрэм”-тэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-02-23 22:01:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ-ын албан хаагчид “Гэрийн дүрэм”-тэй болжээ.

Аймгийн хэмжээнд "Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая" 6 сарын аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд Шаамар сумын ЗДТГ-ын дэргэдэх байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс санаачлан ажилтан, албан хаагчид “Гэрийн дүрэм”-тэй болжээ. Гэрийн дүрэмтэй болсноор эцэг эх болон хүүхдийн харилцаа хандлага эерэг, хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан илүү боловсронгуй, гэрийн халуун дулаан уур амьсгал бүрдэх чухал ач холбогдолтой хэмээн үзсэн байна.

Тус дүрэм нь эерэг бүхнийг бий болсгосон, хүүхдийн харилцаа хандлагад эерэгээр нөлөөлсөн, уламжлалт арга ухаанаар хүүхдийг хүмүүжүүлэхэд уриалсан зэрэг зургаан зүйлтэй ажээ. Шаамар сумын ЗДТГ-аас иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчдад хандаж, гэрийн дүрэмтэй болохыг уриалжээ. 


相关新闻