Цас орж, шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 24, 27-ны өдрүүдэд
цас орж, шуурах төлөвтэй байна.
2022 оны 2 дугаар сарын 24-28-ны өдрийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24, 27-нд Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад сумын нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх учраас цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Мөн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн
найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих. Иргэд,
малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа
уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны
хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.