Тээвэрчдийн хүсэлтийг хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын тээвэрчдээс
ирэх намрын
ургац хураалтын тээврийн ажилд саадгүй оролцох боломж
олгох асуудлаар хүсэлт илгээжээ.
Дээрх хоёр сумын тээвэрчид эл хүсэлтээ
Сүхбаатар сумын ИТХ-д хүргүүлсэн байна. Хүсэлтийн гол санаа нь "Алтан тариа" ХХК-ийн Сүхбаатар сум дахь салбартай хамтран
намрын ургацын
тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалт дор гүйцэтгэж
өгнө үү хэмээсэн байна. Энэхүү хүсэлтийн дагуу сумынхаа иргэдийн амьжиргаа, орлогыг
нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар
сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлого, хөгжлийн бодлогын хорооны дарга
Ө.Золбаяр, төлөөлөгч П.Баттөр, Нарийн бичгийн дарга Т.Пүрэвсүрэн, “Алтан тариа”
ХХК-ийн менежер
А.Баясгалан болон тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан
байна. Уулзалтын хүрээнд тээвэрчдийн хүсэлтийг хүлээн авч, намрын ургац
хураалтын тээврийн ажилд саадгүй оролцох боломжоор бүрэн хангаж өгөхөөр
шийдвэрлэжээ.