Уурхайд дарагдсан хоёр хүнийг амьд гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнөөдөр өглөө Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайн гүнд хоёр иргэн дарагдсан дуудлагаар шуурхай арга хэмжээ авч амийг нь аварчээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн 25 настай Э, 31 настай, эрэгтэй Ц нарыг 24 метрийн гүн утаатай нүхнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.
Ж.Батсайхан
注释