Шугам сольж байгаад шороонд дарагдсаныг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаянзүрх дүүргийн тавдугаар дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжний дэргэд цэвэр усны шугам солиж байсан хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар Нийслэлийн ОБГ-ын аврагчид шуурхай ажилласан байна.
Дуудлагын дагуу газар дээр нь очиход цэвэр усны шугам солих ажил хийж байсан хоёр иргэн шороонд дарагдсан байв. Иргэн Б-г шороон дороос гарган авч эмнэлэг рүү хүргэхэд аарцаг, нурууны гэмтэлтэй авсан байж. Харин 36 настай М тусламж авч амжилгүй нас барсан тул Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Ж.Батсайхан
注释