“Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого чиглэл” хэлэлцүүлгийг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-23 16:38:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг хэмээн зарлаж, шийдвэрийг гаргасан байгаа. Иймээс газар тариалангийн бүс нутгийн цаашдын хөгжил, газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэхээс ихээхэн хамааралтай юм. Иймд эрчимжсэн мал аж ахуйг ойрын хугацаанд шинэ шатанд хүргэх зорилгын дор “Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого чиглэлхэлэлцүүлгийг өрнүүлж байна.

Хэлэлцүүлэг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төвийн төлөөллүүд болон Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ, Засаг дарга, ХАА-н тасгийн дарга нар оролцож байна.

Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг тул өнөөдөр эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэх, цаашлаад шинэ шатанд хүргэх бодит шаардлага нэн түрүүнд үүсээд байгаа юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд 2022 онд Сэлэнгэ аймгийн малын чанарыг сайжруулах зорилгоор тодорхой тооны малд гойд ашиг шимт хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлгийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх аж. Мөн Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого, чиглэлийн талаар төр, орон нутгийн оролцоог хангах зэрэг асуудлаар нэгдсэн дүгнэлт гаргах юм байна. Энэхүү үйл ажиллагааг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: ”Хэлэлцүүлэгт оролцож буй сумдын удирдлагууд хэлэлцүүлгээс гарсан шийдэл, зөвлөмжийг орон нутагтаа зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна” хэмээв.  

相关新闻