Нийт шинжилсэн дээжийн 49.3 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Усанд агуулагдах
химийн бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их
буюу бага гарч байгаа нь хүн амын дунд төрөл бүрийн өвчлөл үүсэх шалтгаан
болдог байна.
Иймд усыг түүхийгээр уухгүй байх, усанд байгаа
жинлэгдэх бодис, органик бодис, эрдэс бодисыг шүүж
тунгаах аргаар
тунгалагжуулан цэвэршүүлж хэрэглэхийг мэргэжлийн
байгууллагаас зөвлөж байна.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн хөрс, усны химийн лабораториос
2017, 2018, 2019
онд нийт 363 аж ахуйн нэгжийн 618 усанд
5675 үзүүлэлтээр
шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 187 аж ахуй нэгжийн 305 ус, 468 үзүүлэлтээр
буюу нийт шинжилсэн дээжийн 49.3
хувь нь MNS 0900:2018 стандартын шаардлага хангаагүй дүнтэй гарч байсан байна.
Дээрх шинжилгээний хүрээнд тус газраас стандартын шаардлагыг хангуулах талаар
улсын байцаагчийн зөвлөмж, албан шаардлагыг удаа дараа өгч ажилласан
аж.
Энэхүү стандартад “Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийг хамгаалах, Аюулгүй
байдал, Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын гэсэн маш олон
үнэлгээнүүд хамрагддаг байна.