"Газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-оор бэлэн жагслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв
гаргийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор
ажиллаж, аюулгүй газар шилжин байрших дадлага, сургууль зохион байгуулж, бэлтгэл
бэлэн байдлыг шалгадаг уламжлалтай.
Энэ жилийн дадлага сургууль Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-оор ажиллалаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн хэмжээний төр төсвийн болоод хувийн хэвшлийн нийт байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдлаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан алба хаагчид, МХГ, ЗДТГ, сумын ЗДТГ, ХХААГ, ЗООНОЗ өвчин судлалын төв зэрэг байгууллага хамт олон бэлэн жагсаж оролцлоо. Мөн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч М.Мөнхсайхан Хүнс, хөдөө аж ахуйн газрын 14 мэргэжилтэн албан хаагчдад гамшгийн аюулаас хамгаалах зарчим, анхан шатны зааварчилгааны талаар зөвлөгөө өглөө.




