Улсын хэмжээнд 3.8 сая толгой мал төллөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор 27.9 сая толгой хээлтэй эх малаас 3.8 сая нь төллөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Баруун бүсэд нийт төллөвөл зохих эх малын 24.3, хангайн
бүсэд 11, төвийн бүсэд 14, зүүн бүсэд 4.8 хувь нь төллөжээ. 
Улсын хэмжээнд 92.1 мянган ингэ, 1.2 сая гүү, 1.7 сая үнээ,
13.5 сая эм хонь, 11.3 сая эм ямаа төллөх аж. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    