Гадаргын ус хамгийн ихтэй нь Ихтамир, багатай нь Төвшрүүлэх сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-28 12:14:56

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймгийн нутаг дэвсгэр нь Орхон, Чулуут, Хануй, Туул, Идэр голын сав газрын захиргаадад харьяалагддаг. Тус сав газрууд нь Хангайн нурууны салбар уулс, чийглэгдүү сэрүүн бүсэд уулын тайгын болон уулын хээрийн ландшафттай, Хангайн-Хэнтийн захын дундаж өндөрлөг уулс, уулс хоорондын хөндий, гол мөрний сав газар хамаардаг.

Аливаа гол мөрнийг хамгаалахдаа эхийг нь хамгаалах нь чухал. БОАЖЯ-наас баримталж буй бодлогын хэмжээнд энэ онд Цэнхэр сумын Цэнхэрийн голын эх, Булган сумын Тамирын голын эх, Чулуут-Хануй голын эх Бүдүүн гичгэнийн голын сав газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар үндэслэл шаардлагыг боловсруулан орон нутгийн саналыг авахаар сумдад хүргүүлсэн байна.

Аймаг орон нутгийн хэмжээнд жилд 10-аас дээш булаг шандны эхийг хашиж хамгаалж байна.

Аймгийн хэмжээнд хамгийн их гадаргын устай сум нь Ихтамир бөгөөд тус сумын нутагт 132 гол горхи, 29 булаг шанд, 5 нуур байна. Харин хамгийн бага гадаргын устай буюу 1 гол, 13 булаг шанд, 1 нууртэй сум нь Төвшрүүлэх сум ажээ. 

相关新闻