АРХАНГАЙ: “Нэгдмэл газар зохион байгуулалтын төлөвлөлт, мониторинг” хангайн бүсийн сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.Нэгдмэл газар зохион байгуулалтын төлөвлөлт, мониторинг болон “Earth ranger” платформ сэдэвт хангайн бүсийн сургалт Архангай аймагт болж байна.
“Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслөөс ГЗБГЗЗЕГ, Ойн газартай хамтран хангайн бүсийн сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар газрын харилцааны эрх зүйн шинэчлэл, аймаг, сумын тогтвортой газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жендерийн мэдрэмжтэй тэгш оролцоог ханган боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийх, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, бэлчээрийн мониторингийн үр дүнд тулгуурлан бэлчээрийн менежмент хийх талаар мэдлэг олголоо. Мөн “Earth ranger” платформоор дамжуулан ойн хортон шавжийн хяналт, менежментийг сайжруулах мэдлэг олгох замаар сургагч багш нарыг бэлтгэж байна.
Сургалтад Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОГ, ХХААГ, ГХБХБГ-ын төлөөлөл болон төслийн зорилтот 8 сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга, газрын даамал, байгаль хамгаалагч, хөдөө аж ахуй, бэлчээрийн мэргэжилтэн нарын төлөөлөл оролцож байна.
Ulaanbaatar