Сэлэнгэ аймагт төл бойжилт 99 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар мал
төллөлт 14.8 хувьтай явагдаж байна. Харин төл бойжилт 99 хувьтай байгаа талаар аймгийн
ХХААГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар тус
аймагт 5451 малчин, 4907 мал бүхий өрх, 73 аж ахуй нэгж байгууллагад 1.8 сая
толгой мал хаваржиж байгаа ажээ. Сэлэнгэ аймагт нийт 785.676 хээлтэгчээс 135917 мал төллөөд байгаа аж. Эдгээрээс 10 нь ингэ, гүү 102, үнээ
4639, хонь 81522, ямаа 48644 байна.