"Оюутолгой" компанийг Армандо Торрес удирдана
МОНГОЛЫН МЭДЭЭ“Оюутолгой” компани менежментийн өөрчлөлт хийжээ.
“Рио Тинто” компани “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйн оронд Армандо Торресыг томилохоор шийдвэр гаргасан байна. Эндрью Вүдлэй нь 2014 оноос эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан бөгөөд 3 сарын дараа албан ёсны томилолтын хугацаа дуусах юм байна.
Армандо Торрес нь “Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбар нэгж болох “Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба хашжээ. Тэрээр “Рио Тинто” компанийн Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийг удирдаж байсан аж.
Б.Заяа