Пүрэв гарагт спорт заалаар иргэдэд үнэгүй үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-11 17:08:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй хөдөлгөөн, өглөөний дасгал, үйл ажиллагаанд санаачилгатай оролцож идэвхтэй хамрагдаж байна.  

Аяны хүрээнд аймгийн хэмжээнд өглөөний дасгалыг 6 цаг 30 минутаас иргэд болон байгууллагуудын албан хаагч нар тогтмол хийж,  ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг 7 хоног бүрийн 4 дэх өдрийн 18.00-22.00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өглөө бүр нийт 9000 орчим иргэн дасгал хөдөлгөөнийг хийж аянд нэгдээд байгаа ажээ.



 

相关新闻