Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт 12,7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-04-20 17:00:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  мал, амьтны гоц халдварт өвчний дархлаажуулалт 12,7 хувьтай байна. Тус аймагт 556,1 мянган толгой үхэр, 534 гахай, 2446 цаа бугыг дархлаажуулахаас 64424 толгой үхэр, 19 толгой гахай хамрагдаад байна. 


Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын алба хаагчид 5 чиглэлд хуваагдан малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.

相关新闻