Аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэрээг 4 ААН-тэй байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын болон ЗТХ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг байгуулахаар болсон. Энэ талын ажлын хэсгийг байгуулан 4 байршилд 4 ААН-тэй хамтран ажиллах гэрээг байгуулав. Үүнд, Архангай аймгийн Цэнхэр суманд “Заяын өгөөж”, Увс аймгийн Зүүнхангай суманд “Драгон” холдинг, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Исун мод тур”, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд “Баян дойт” ХХК цогцолбор байгуулахаар тус тус шалгарлаа.
Аялал жуулчлалын бүсэд аймаг, орон нутагт түр буудаллах цэгийг 200-250 км тутамд нийт 35 байршилд байгуулах талаар ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, цогцолбор байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Жаргалсайхан мэдээллээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогод аялал жуулчлалын гол чиглэл дагуух үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг байгуулахаар тусгасан юм.