Төрийн албан хаагчдыг унаажуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-02 15:50:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг улсын төсвийн 500 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 11 сумын 25 багийн Засаг дарга, багийн эмч, цагдаагийн алба хаагчид мотоцикл гардуулж өглөө.



Хөдөө орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэхэд зориулан Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаярт 14 ширхэг компьютер, принтерийн хамт, Мөрөн суманд оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг хоршоодод 8 нэр төрлийн 117 ширхэг нийт 102 сая төгрөгийн өртөгтэй оёдлын цехийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Хөдөө орон нутгийн төрийн албан хаагч нар унаатай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байлаа.


Мөн Баянзүрх, Эрдэнэбулган суманд 40 сая төгрөгийн өртөгтэй малын арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, Цэцэрлэг сумын Могой багт 50 сая төгрөгийн өртөгтэй ундны усны зөөврийн автомашин, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр суманд 55 сая төгрөгийн үлийн цагаан оготно устгалын багаж, хэрэгслийг сум суманд нь хүргүүлсэн байна.

                

相关新闻