Есдүгээр сарын 1-нд 31 цэцэрлэг ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ2016 онд шинээр ашиглалтад орохоор төлөвлөсөн 3990 хүүхэд хүлээн авах чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах юм байна.
Мөн шинээр ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг нэмж, одоо байгаа хүчин чадлыг 400-гаар нэмэгдүүлэхээр салбарын яам ажиллаж буй аж. Ашиглалтгүй, сул орон тоотой ажиллаж байгаа төрийн бус өмчийн 57 цэцэрлэгт 187 бүлгийг нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадлыг 2134 ороор нэмэгдүүлэх боломжийг судалж үзнэ хэмээн албаныхан хэллээ. Улмаар төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй гэрээ байгуулж, хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, нэг суралцагсад ногдох хувьсах зардлын тооцоо судалгааг хийж танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгасан байна.
Д.Өлзий