“Дэрэн” баг, "Эрчим" багтай өрсөлдөх болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТХөлбөмбөгийн "ДМЮ" багийг 6:1 гэсэн оноогоор буулгаж авсан "Дэрэн" клуб шигшээд шалгарах эрхийн төлөө дээд лигийг тэргүүлэгч "Эрчим" багтай өрсөлдөхөөр боллоо.
“Холбооны цом 2015” тэмцээний дөрөвний нэг шигшээгийн сүүлийн тоглолт өнгөрсөн лхагва гарагт МХБХ-ны талбайд эхэлсэн бөгөөд залуусаас бүрдсэн хоёр баг тулсан нь Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" болон В.Бралусич дасгалжуулагчтай "Дэрэн" багууд байв. Тоглолтын эхний гоолыг "ДМЮ" баг оруулж, санаачлагыг авсан ч эхний хагас өндөрлөхөөс өмнө хаалгандаа хоёр гоол алдаж, "Хүрхрээ" дээд лигийн статустай “Дэрэн” тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Тоглолтын шийдвэрлэх хагаст байдал өөрчлөгдөлгүй "Дэрэн" багийн манлайлал дор тоглолт өрнөж, үндсэн цагт 6:1 харьцаагаар дэрэнчүүд ялалт байгуулсан юм.
Тэд "Хүрхрээ" дээд лигийн төгсгөлийн тойргийн хүрээнд ням гарагт "Эрчим"-тэй тоглох бөгөөд “Холбооны цом” тэмцээний хагас шигшээд мөн л "Эрчим" багтай тоглох хүндхэн тоглолт Дэрэнчүүдийг хүлээж байна.
Д.Өлзий
注释