370 гаруй хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд стандартын талаарх сургалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн гурван сумын 90
орчим хүнсний худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд стандартын талаарх
сургалт мэдээллийг өгчээ.
Тавдугаар сард Идэр, Тосонцэнгэл, Их-Уул сумын
86 хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд MNS5021-1:2019, MNS
4946:2019, MNS 6648:2016 стандартын талаарх сэргэлт мэдээллийг өглөө. Мөн
сумдын албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад баримт бичгийн шинэчлэгдсэн
стандартаар мэдээлэл өгч, стандартын хэрэгжилтийг сайжруулах талаар таван
суманд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Манай байгууллагаас аймгийн 24 суманд
жилдээ, нэгээс хоёр удаа Монгол Улсад мөрдөгдөж буй стандартууд болон шинэчлэгдсэн стандарт хуулийн талаарх мэдээлэл, хэлэлцүүлгийг зохион
байгуулдаг. Хагас жилийн байдлаар 370 гаруй хүнсний болон ахуйн бөс барааны,
үнэт эдлэлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд стандартын талаарх мэдээлэл,
сургалтыг явуулжээ гэж аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.
Стандартын талаарх мэдээллийг цахимаар өгөх нь үр дүнтэй
Хагас жилийн байдлаар аймгийн 10 суманд ээлжит баталгаажуулалт,
нээлттэй хаалганы өдөрлөгийг явуулжээ.
Энэ үеэр 560 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд стандартын сургалт, мэдээллийг өгч, улирал бүр баталгаажуулалтын зөвлөл хуралдаж тохирлын баталгаажуулалтыг хийгээд байна. Тухайлбал, Идэр, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн суманд ээлжит тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын ажлыг амжилттай хийж, сумдын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийж хугацааг нь сунгаад байна. Түүнчлэн 130 гаруй хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудын хэмжүүр хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтад хамрууллаа. Тавдугаар сард баталгаажуулалтын зөвлөл ээлжит хурлаа Тосонцэнгэл суманд хийж сумдын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, дөрвөн сумын 56 хүнсний худалдаа, үйлчилгээ, гурван нэр төрлийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг гаргасан.
Тавдугаар сард Дэлхийн хэмжилзүйн өдрийг
тохиолдуулан хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг гурван суманд зохион
байгуулсан. Энэ өдөр хэмжих хэрэгслийг баталгаажуулж, тохирлын үнэлгээнд
хамрагдах хүсэлтийг хүлээн авч, стандартаар хангах, стандартын талаар зөвлөмж,
мэдээллийг иргэдэд өглөө. Мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс хэлтсийн үйл
ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн судалгааг авсан. Дэлхийн Хэмжил
зүйн өдөр бол бидний өдөр тутмын амьдралд үзүүлэх хэмжлийн үр нөлөөг 80 гаруй
улс орон жил бүр тэмдэглэдэг.
Анх 1875 оны 5 дугаар сарын 20-нд
Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсныг тохиолдуулан хэмжил зүйн чиглэлээр Олон Улсын
албан ёсны хамтын ажиллагааны эхлэл болсон гэж үзэж энэ өдрийг сонгосон байдаг.
Дэлхий даяар үнэн зөв хэмжил хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор ажилладаг
хэмжил зүйн Олон улсын нийгэмлэг нь Дэлхийн Хэмжил зүйн өдөрт зориулан зурагт
хуудас, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд сурталчилдаг. Тиймээс
манай хэлтэс иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад цахим, зурагт хуудас ашиглан
стандартын талаарх мэдээллийг байнга хүргэхийг хичээдэг. Хагас жилийн байдлаар
цахимаар стандартын талаарх зөвлөгөө мэдээллийг 6700 гаруй иргэнд хүргэжээ. Цахимаар
мэдээлэл хүргэх нь шуурхай бөгөөд цаг хугацаа хэмнэсэн, бодит мэдээллийг хаанаас
ч дэлгэрүүлж авах боломжийг иргэдэд өгдөг. Энэ нь хандалтын тооноос илт харагддаг
нь давуу талтай. 2022 оны Дэлхийн хэмжил
зүйн өдрийг "Дижитал эрин дэх Хэмжил зүй" сэдвийн дор тэмдэглэсэн. Дижитал
технологи нь хэмжил зүйн нийгэмлэгт шинэ эргэлтийг авчрах ба энэ нь өнөөдрийн
нийгмийн хамгийн шинэлэг чиг хандлагын нэг болж байгаа тул цахимаар хэмжил зүйн
талаарх мэдээллийг илүү өгч байна гэж Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн
хэлтсээс нэмж дуулгалаа.