Ээвийн голын гүүрийг ашиглалтад хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Ээвийн голын төмөр бетон гүүрийн барилгыг зургаадугаар сарын 15-нд ашиглалтад хүлээн авлаа.
Ээвийн гүүрийн байгууламжийг нийт 2498.65 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Тоёо” ХХК гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажилласан тухай холбогдох албанаас мэдээлэв. Гүүрийг шинэчлэн барих 1.9 тэрбум төгрөгийг 2020 онд сайдын багцад, 2022 оны улсын төсөвт 500 сая төгрөгийг нэмж тусгаснаар ийнхүү ашиглалтад орж буй тухай танилцуулсан юм.
Шар усны үерийн улмаас Говь-Алтай аймгийн хойд бүсийн сумд болон Ховд, Баян-Өлгий чиглэлийн иргэд тээвэрчид уг замаар зорчиход бэрхшээлтэй байсан нь гүүрийг ашиглалтад өгснөөр энэ асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм.
Гүүрийн байгууламж нь 66,24 метр урттай, 10 метрийн өргөн, 2 эгнээ урсгал, явган хүний замтай.