Хуучин орон сууцны үнэ 12.6 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭМонголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн энэ оны долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн /ОСҮИ/ судалгааг өнөөдөр танилцууллаа.
“Тэнхлэг зууч” компаны гүйцэтгэх захирал Д.Должинсүрэнгийн мэдээлснээр энэхүү индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4808 орон сууцны үнийг хамруулан тооцжээ.
Судалгаагаар өнгөрсөн 7-р сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх өнгөрсөн сараас 0.8 хувиар буурсан үр дүнг харуулж байгаа юм. Харин оны эхэн үетэй харьцуулбал 3.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.7 хувиар буурчээ. Шинэ орон сууц, хуучин орон сууцны үнийн индексийг авч үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 14.9 хувьтай гарч өмнөх сараас 0.5 хувиар буурсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс -7.0 хувьтай гарсанаар өмнөх сараас 1.2 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Орон сууцны үнийн индекс, 2016 оны 7-р сар
Үзүүлэлт |
Ерөнхий |
Шинэ орон сууц |
Хуучин орон сууц |
Индексийн өөрчлөлт / суурь үе-2013.01/ |
1.5% |
14.9% |
-7.0% |
Өмнөх сартай харьцуулахад |
-0.8% |
-0.5% |
-1.2% |
Оны эхэн үетэй харьцуулахад |
-3.8% |
-3.5% |
-5.6% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-9.7% |
-8.0% |
-12.6% |
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр буюу 2.780.000 төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ 1.560.000 төгрөгийн ханштай байгаа аж.
М.Үүрийнтуяа