Нэгдүгээр ангийн сурагчдыг энэ сарын 22-ноос бүртгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭнэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сарын 22-28-нд бүртгэнэ.
Тухайн өдрүүдэд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулах юм. 2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Д.Өлзий